
Хариу нэхээгүй үйлсийн жимээр
Алтан наран алгуурхан мандаж аяны шувуудын дуу бодолд уянгална. Намрын энэ өглөө ариун үйлсийн аянд мордохоор догдлон байгаа залуусын сэтгэлд цаанаа л нэг нандин инээмсэглэл тодорсоор . Юу гэвээс “Этүгэн” дээд сургуулийн оюутны холбооноос Жил бүр зохион байгуулдаг “Хариу нэхээгүй ачтан-4” сайн үйлсийн аян Батсүмбэрийн ахмад настны асрамж, хөгжлийн үндэсний төвийг зорих гэж байгаа нь энэ. Дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ аянд өнөө жил ЭМШУИС”ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн клуб, мөн Монголын бурхан шашны их сургуулийн оюутны төлөөлөл хамтран оролцож байгаагаараа онцлог...